Говийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно

Хуучирсан мэдээ: 2011.06.09-нд нийтлэгдсэн

Говийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно

   2011 оны 06 дугаар сарын 09-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зүүн, төв болон зүүн зүгийн нутгийн өмнөд хэсэг, говийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи их төлөв зүүн хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 13-18 градус, Говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын талаар 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр.

2011 оны 06-р сарын 10-наас 06-р сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

10-нд баруун болон зүүн зүгийн нутгаар, 11-нд баруун, төвийн нутгийн зарим газраар,  12,13-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Салхи 13-нд говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус, Говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж