AP Photo/Massoud Hossaini
“Афганийн Зэвсэгт хүчин сар бүр 4000 дайчдаа алдах боллоо. Тэдний ихэнх нь цэргийн оргодлууд байна” гэж Афганистаны аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий эвслийн цэргийн командлагч Жон Кэмпбелл Вашингтоны Брукингийн хүрээлэнд үг хэлэхдээ мэдэгджээ.
“Тэд сар бүр 4000 орчим дайчдаа алдаж байна. Энэ хохирол байлдаантай холбоогүй. Хамгийн түгээмэл шалтгаан нь цэргийнхэн өөрсдөө дур мэдэн армиас явж байна. Тэдний дунд америк сургагчдын сургасан хүмүүс ч олон байгаа. Байлдааны ажиллагаа, дайн сунжирч байгаа нь цэргүүдийг оргоход хүргэж байна. Залуухан цэрэг, цагдаа нар зарим мужид хоёр, гурван жил завсарлагагүйгээр байлдааны байдалд байсан. Тэдэнд одоо хангамж ч очихгүй болсон нь байдлыг муутгаж байна" хэмээн генерал ярьсан байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР