Union Pay -тэй хамт гадаадын орнуудаар аялацгаая

Хуучирсан мэдээ: 2015.08.07-нд нийтлэгдсэн

Union Pay -тэй хамт гадаадын орнуудаар аялацгаая

Union Pay -тэй хамт гадаадын орнуудаар аялацгаая

Гурван сая Монголчууд бид 3,5 сая карт өдөр тутмын амьдралдаа хэрэглэж байна.

Харин Та дэлгүүр, үйлчилгээний газраар үйлчлүүлэхдээ Худалдаа, хөгжлийн банкны UnionPay картаараа төлбөр тооцоогоо хийгээд байвал Бээжин, Тайландаар аялах эрхээр шагнагдах нь ээ.

Та азтан болохын тулд яах ёстой вэ?

Та картаар төлбөр хүлээн авдаг бүх л байгууллагуудад UnionPay картаа ашиглан худалдан авалт хийхэд л хангалттай. Хэрэв Та худалдан авдаг зүйлийнхээ 50 хувийг картаараа төлөөд байвал азтан болох магадлал өндөр болох нь ээ.

Эхний аян 7 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 9 дүгээр сарын 30 хүртэл үргэлжлэх ба UnionPay карт ашиглаж гадаадад хамгийн их гүйлгээ хийсэн 3-н хүнийг Тайландаар, Монголдоо хамгийн их гүйлгээ хийсэн 3-н хүнийг Бээжингээр аялуулж, улирал тутам 6 азтан тодрох нээ.

Яагаад заавал UnionPay карт гэж:

Учир нь бид картанд цалин оронгуут шууд АТМ-с авчихдаг. Тэгээд дэлгүүр хэсэхдээ бэлэн мөнгөөр тооцоо хийгээд явдаг. 83 хувийг нь бэлнээр төлж,ердөө 17 хувийг нь л картаар төлдөг байна.

  • Картаар төлбөрөө төлөх үед Та ямар ч шимтгэл төлөхгүй, мөн дээрээс нь 1 ч төгрөгний хариулт мөнгө алдахгүй.
  • Гүйлгээ хийх бүрт таны сонгосон 6 оронтой нууц кодоор баталгаажуулдаг тул хамгийн найдвартай төлбөрийн систем болоод байна.
  • Монгол улсад үйлчилгээ үзүүлж буй 10,000 гаруй худалдаа үйлчилгээний цэг болох банкуудын карт уншигч машин дээр UnionPay картаар төлбөрөө төлж болно.
  • Дээрээс нь карт захиалахад хямд. UnionPay нь дэлхийд 4,7 тэрбум хэрэглэгчтэй, картаар хийх гүйлгээний дүнгээр тэргүүлдэг болсон тул картын үйлчилгээг хамгийн таатай нөхцөлөөр хэрэглэгчдэд санал болгож чадаж байна.

Гадаадад картаар төлбөрөө төлөх гэж буй хүмүүс нэг зүйлд их санаа зовдог.

Картаараа төлбөрөө төлөхөд тэдний төсөөлж байснаас их мөнгө картнаас нь суутгагдчихаад байдаг.

Үнэндээ яагаад ингээд байгааг нь мэддэггүй. Хүмүүст учирдаг энэ алдагдал нь валютын ханшийн зөрүүнээс үүсдэг. Тэгвэл энэ алдагдлыг UnionPay карт 0-лэж чадсан байна.

Учир нь таны хэрэглээнд нийцүүлэн 3 төрлийн данс нээж өгдөг. Төгрөг, Доллар болон Юань гэсэн сонголттой. Үр дүнд нь Та картаа эх орондоо ашиглавал төгрөгийн данснаас, Хятад улсад ашиглавал юанын данснаас харин бусад орнуудад бол долларын данснаас төлбөр тань хасагдана.

Гол нь Та дотооддоо төдийгүй гадаадад гүйлгээ хийлээ ч илүү шимтгэл хураамж огт төлөхгүй юм. Иймээс ЮнионПэй картын хэрэглэгч Та бүхэнд төлбөрийн картаа идэвхитэй ашиглан, гадаад орноор аялахыг уриалж байна.

Хөгжил дэвшилд хамтдаа
Худалдаа, хөгжлийн банк

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж