Г.Сайханбаяр: Хятадад болох парадад Монгол Улсын Зэвсэгт хүчин 76 хүний бүрэлдэхүүнтэй оролцоно
Чөлөөлөх дайны 70 жилийн ойн парадад Монголын Зэвсэгт хүчнийхэн өнгөрсөн сарын 15-наас эхлэн бэлтгэж байна. Энэ талаар БХЯ-ны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяраас тодрууллаа.
–Чөлөөлөх дайны парадад жагсахаар манайхаас хэчнээн хүний бие бүрэлдэхүүн бэлтгэл хийж байна вэ?
-Ирэх есдүгээр сарын 20-нд БНХАУ-д болох чөлөөлөх дайны ялалт, баруун зүүн хойд Хятадыг чөлөөлсний 70 жилийн ойн төслийн парадад Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийг оролцуулах урилга ирсэн. Энэ урилгын дагуу нэг бүтэн хайрцаг болох 76 хүний бүрэлдэхүүнтэй парадад оролцохоор бэлдэж байна.
-Хэзээнээс бэлтгэлээ эхэлсэн бэ?
-Наадмын дараа буюу долдугаар сарын 15-наас бэлтгэлдээ гарсан. Одоо бол бүрэлдэхүүний бэлтгэл жигдрээд ерөнхийдөө бэлэн болж байна.
-Бэлтгэлийн явц хэр байна. Очоод жагсах талбайгаа хэрхэн төлөвлөж бэлтгэл хийж байна вэ?
-БНХАУ-ын Бээжин хотын Тянь Ань Мэний талбай 800-аад метр урттай байдаг. Тиймээс одоогийн бэлтгэл хийж байгаа талбайгаасаа гурав дахин урт талбайд жагсаал хийнэ гэж тооцоолоод Нисэх буудлын зурвасын талбай дээр бэлтгэлээ хийж байна. Энэ сарын 17-н гэхэд зорьсон газраа хүрсэн байна гэж төлөвлөж байгаа.
Б.ТЭРГЭЛ
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин