Ангела Меркель АНУ-д айлчлал хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.06.09-нд нийтлэгдсэн

Ангела Меркель АНУ-д айлчлал хийлээ

Зургадугаар сарын 7-нд ерөнхийлөгч Барак Обама Цагаан ордонд Германы канцлер Ангела Меркелийг албан ёсоор хүлээн авчээ. Германы канцлер АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай хэлэлцээр хийж дэд ерөнхийлөгчтэй нь уулзжээ. Меркелийн нэг хоногийн айлчлал Цагаан ордны зүүн талбайд 19 их буугаар буудах ёслолоор эхлэн албан ёсны дайллагаар төгсөв.

Энгийн хүмүүст олгодог АНУ-ын дээд шагнал болох Эрх чөлөөний медалиар Ангела Меркель шагнуулжээ. Хоёр орны дарга нарын хэлэлцээрт Ливийн асуудал мөн ОУВС-гийн тэргүүний сонгууль зэрэг асуудлууд хөндөгдсөн байна. Хоёр орны хооронд харилцаа дотно ч гэсэн хоёр удирдагчийн холбоо амар биш эхлэлтэй байв. Ерөнхийлөгчид нэр дэвшээд байсан Барак Обамад Бранденбургийн хаалганы дэргэд үг хэлэхийг нь 2008 онд Герман зөвшөөрөөгүй. Обама тушаалдаа ороод хоёр удаа Германд очсон ч тэр нь албан ёсны айлчлал биш байлаа.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж