Даатгагдсан үнэт цаас гаргаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.08.06-нд нийтлэгдсэн

Даатгагдсан үнэт цаас гаргаж эхэллээ

Даатгагдсан үнэт цаас гаргаж эхэллээ

Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-ны ээлжит хурал өчигдөр болж, “Эрчим инженеринг” ХХК-ийн 10,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 50.000 ширхэг “Эрчим бонд” өрийн хэрэгслийг бүртгэжээ. Тус өрийн хэрэгсэл нь  анх удаа 100 хувь  даатгагдсанаараа онцлог. Үнэт цаас гаргагч компани хугацааны эцэст үндсэн болон хүүгийн төлбөрийн эргэн төлөлтийг хийх чадваргүй болсон тохиолдолд даатгагч компани тухайн өрийн хэрэгслийн үндсэн болон хүүгийн эргэн төлөлтийг хийх юм. Харин тус компани татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө тендерийн ажлын гүйцэтгэлд шаардагдах эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх юм байна.

Мөн тус хурлаар даатгалын актуарчийн үйл ажиллагаатай холбогдох “Актуарчийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох, актуарын стандарт үнэлгээ болон актуарын хяналт, шалгалт хийх, тайлан гаргах журам”-ыг шинэчлэн баталсан байна. Энэхүү журмаар даатгалын актуарчийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг тодорхой хугацаатай олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох шаардлагуудыг шинэчлэн тодорхойлж, актуарчийн хариуцлагыг нэмэгдүүлэн, даатгалын компанид ажиллах хугацаандаа олон улсын актуарчийн шалгалтын үе шатуудыг хангаж, мэргэшил, мэдлэгээ дээшлүүлж байхаар зохицуулжээ. Мөн өмнөх журамд актуарчаас СЗХ-нд жил бүр үйлчилгээний хөлс төвлөрүүлэхээр заасныг хассан нь даатгалын салбарт энэхүү мэргэжлийн үйл ажиллагааг төлөвших хүртэл дэмжлэг үзүүлж буй зохицуулалт юм гэж СЗХ-ны хэвлэл мэдээллийн албанаас манайд мэдээллээ.

Д.ЦЭЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж