Хуучирсан мэдээ: 2015.08.06-нд нийтлэгдсэн

Филиппин шуурч байна

AP Photo/Aaron Favila

 

Энэ жилд хамгийн  хүчтэйд тооцогдохоор болж байгаа "Соуделор" гэж нэрлэгдсэн далайн хар шуурга Филиппины нутаг дэвсгэр лүү ойртож явна. Тус орны зарим нутгаар усан бороо орж эхэллээ.

 

Филиппины Цаг уур, геофизик, одон орны үндэсний албаны  мэдээлснээр шуурганы төв нь Лусоны ольтригоос 2000 орчим  км-ын зайд байгаа бөгөөд гэхдээ нийслэл байдаг тэр арлуудыг тойрон өнгөрөх аж.

 

Шуурганы төвд  салхины хурд 210 км.цаг байгаа гэнэ. Энэ долоо хоногийн сүүлчээр уг шуурга Тайванийн арал, эх газрын Хятадын зүүг өмнөд хэсэгт орж ирэх ажээ.  Тэнд урьдчилсан сануулага хийгдэж байна.

 

"Соуделор" нь энэ жилийн борооны улиралд  Номхон далайн баруун хэсэгт үүссэн найм дахь  хар шуурга нь болж байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж