Медведев Путины захиргааны системийг хуучирсан гэв

Хуучирсан мэдээ: 2011.06.09-нд нийтлэгдсэн

Медведев Путины захиргааны системийг хуучирсан гэв

Ерөнхийлөгч Дмитрий Медведев 2012 оны сонгуулийн өмнөх Оросын удирдагч нарын хагарлын тухай маргаан дээр гал нэмлээ. Өнгөрөгч даваа гаригт Дмитрий Медведев өмнөх ерөнхийлөгч Владимир Путины босгосон Кремлийн захиргааны төвлөрсөн системийг хуучирсан гэж мэдэгдэв.

Оросын ерөнхийлөгчийн албыг 2000-2008 онд хашсан, одоо 58 настай Путин сөрөг хүчний намуудын идэвхид хязгаарлалт тавьж, тэднийг хэвлэлд мэдээлэлд оруулалгүй боож, бүс нутгийн бие даасан эрхийг хассан билээ.

Одоо Оросын ерөнхий сайдын алба хашиж байгаа Путин 2008 онд өөрөө гурав дахь удаагаа ерөнхийлөгчид өрсөлдөх боломжгүй болонгуутаа Медведевыг засагт гаргасан юм. Өдгөө 45 настай Медведев улс орондоо илүү нээлттэй улс төрийн системийг бий болгохоор ам тангаргаа өгсөн боловч өнөөг хүртэл улс орон нь бодит өөрчлөлтийг тун бага хараад байна. Оросын улс төрийн үйл явдлын өрнөл нь засаглалыг ерөнхийлөгчийн гарт төвлөрүүлж, нэг хүнээр асуудлуудыг үндэсний хэмжээнд шийдэхэд хүргэж байна хэмээн Медведев мэдэгдлээ. “Энэ бол муу. Энэ нь манайд маш их хуучирсан, солигдох ёстой захиргааны систем байна гэсэн үг” хэмээн хэл судлаачидтай уулзахдаа хэлсэн байна. Бүх дохио зөвхөн Кремлиэс гаргах ёстой болж байгаа нь систем өөрөө амьдрах чадваргүй болсныг харуулж байна. Түүнийг засч залруулах хэрэгтэй хэмээн тэр нэмж хэлсэн байв. Ирэх жилийн гуравдугаар сарын сонгууль хэрхэн өрнөх талаар таамаглах түлхүүрээ шинжээчид хайж, сонгуулийн өмнөх явууллага хийж буй хүмүүс эрх баригч хослолын хагарлын талаарх маргааны галд тос нэмж байна.
Хэдийгээр далд агуулгатай ч байнга сонсогдож байгаа Медведевын өөрийн багшид хандсан шүүмж­лэл нь хорь гаруй жил хамтран ажилласан, бараг бүх асуудал  санаа нийлдэг гэж нэг биш удаа зарлаж байсан энэ хоёр улстөрчийн хооронд хагарал гарч байгаа гэсэн таамаглалд хүч нэмж байна. Хоёр лидер ирэх жилийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрмэлзлээ цухалзуулаад хэн нь нэр дэвшихийг хамтарч шийднэ гэдгээ хэлж байгаа.

Зарим ажиглагчид тэдний бодлогоос мэдэгдэхүйц ял­гааг харж байгаа бол нөгөө нэг хэсэг нь янз бүрийн үзэл санааг дэмждэг хүмүүст зориудаар өрсөлдөөнийг харуулахаар тэд оролдож байна гэж буй. Ерөнхийлөгч байх үеэр нь гарч байсан сөргөлдөөн ба зөрөлдөөний улмаас Путиныг айдастайгаар хүлээн авч байгаа баруунд ч мөн адил иймэрхүү маягийн таамаглал бий.

Иргэний эрхийн багш асан Медведев өөрийгөө ард­чиллын хамгаалагч гээд авлигатай тэмцэх, эдийн зас­­гийг шинэчлэхээр амлаж байгаа. Шинэчээчид түү­нийг КГБ-гийн туршуул аснаас бага зэрэг ч гэсэн зай ба­рихыг  хүсч байгаа, гэвч тэр амлалтаасаа ганцыг ч бие­лүүлээгүй гэлцэж байна. Кремлийн нэгэн өндөр ту­шаалтан  энэ сард мэдэгдэхдээ улс орны улс төрийн ирээ­дүй бүрхэг байгаа нь тус орноос хэдэн арван тэр­бум ам.доллар урсан гарсантай холбоотой гэсэн юм.

Нийтлэлийн эх сурвалж:
Russia’s Medvedev chides Putin’s system of rule

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж