Монголын хүндийн өргөлтийн холбооны 2015 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Биеийн тамир, спортын газарт болох гэж байна. Улсын аваргад өрсөлдөх баг тамирчид Хөвсгөл аймагт очоод байгаа бөгөөд өнөөдөр Техникийн зөвлөгөөн болж байна.
ТЭМЦЭЭНИЙ ЖИН:
Эрэгтэй: 56, 62, 69, 77, 85, 94, 105, +105 кг
Эмэгтэй: 48, 53, 58, 63, 69, 75, +75 кг
Тэмцээн Олон улсын хүндийн өргөлтийн дүрмийн дагуу нэг баг 15 тамирчинтай байх бөгөөд тухайн баг нэг жинд хоёр тамирчин оролцуулах эрхтэй ажээ.
Б.ЭНХ