Моуриньо: Миний хувьд наймааны цонх хаагдсан

Хуучирсан мэдээ: 2015.08.06-нд нийтлэгдсэн

Моуриньо: Миний хувьд наймааны цонх хаагдсан

Английн “Челси”-гийн ахлах дасгалжуулагч Жозе Моуриньо энэ зуны наймааны цонх өөрийнх нь хувьд хаагдсан гэж хэллээ. Гэхдээ л Лондоны баг шинэ тоглогчийг авах боломж байгаа гэдгийг тэр үгүйсгэсэнгүй.

“Миний хувьд наймааны цонх хаагдсан. Улирал эхэлчихээд байхад багууд шинэ тоглогч наймаалцаж аваад байдаг нь надад таалагддаггүй. Улирал эхэлж байхад дасгалжуулагч хүн тоглогчдынхоо тухай л бодож байх ёстой. Өөрөөр хэлбэл, яг энэ үед л багтаа маш их анхаарал хандуулах хэрэгтэй байдаг.

Та бүхэн бодоод үз л дээ. Жишээ нь, “Суонси”-гийн тоглогч энэ бямба гаригт “Челси”-гийн эсрэг тоглосон хэрнээ дараа нь “Манчестер Сити”-д оччихоод дараагийн долоо хоногт дахиад “Челси”-гийн эсрэг тоглож болох нь байна шүү дээ. Ийм юм байж болохгүй гэж бодож байна” гэж Моуриньо өгүүлжээ.

Р.ГЭГЭЭ

Эх сурвалж: horom.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж