Санжмятавын Цэрэннадмид
/1928-2015/
Бидний хайрт ээж, эмээ, эгч Санжмятав овогтой Цэрэннадмид 2015 оны наймдугаар сарын 04-ний өдөр өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлж, нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
С.Цэрэннадмид нь 1928 онд Хэнтий аймгийн Дадал сумын Баян гэдэг газар төрсөн. Дадал суманд бага сургууль дүүргэж, 1951-1955 онд МУИС-ийн Хүн эмнэлгийн факультетийг хүний их эмч мэргэжлээр төгссөн бөгөөд эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан, алтан гартай буянт эмч байлаа.
Төрхурах дахь Айргийн эмнэлэгт их эмч, 1962-1988 онд хэсгийн нэгдсэн эмнэлэгт дотрын их эмч, тасгийн эрхлэгч, эмч нарын салбар хариуцсан их эмчээр ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан бөгөөд ээжийн маань хөдөлмөрийг Төр засгаас Эрүүлийг хамгаалах яамны тэргүүний ажилтан цол тэмдэг, Ардын хувьгалын 40, 80, 90 жилийн ойн медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль, Төрийн дээд Алтангадас одон хүртээн, шагнаж үнэлсэн нь бидний бахархал болон үлдэж байна.
Бидний ээж, эмээ, эгчийн минь хөдөлмөрч, хичээнгүй, хүнлэг даруу, ухаалаг, үр хүүхэд, ах дүүстээ үлгэр дуурайл, түшиг нөмөртэй байсан эрхэм чанар нь төрөл төрөгсөд бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнхрөн үлдэх болно.
Ум сайн амгалан болтугай.
Гэр бүл, үр хүүхэд, ач зээ, ахан дүүс нар нь