Nintendo-гийн шинэ консол

Хуучирсан мэдээ: 2011.06.09-нд нийтлэгдсэн

Nintendo-гийн шинэ консол

Өнгөрсөн жилийн E3-ын супер сюрпризийг барьж байсан Nintendo-гийн хувьд энэ жил ч ганзага арвинтай иржээ. Nintendo-гийн танилцуулгын үеэр хүмүүст сюрприз барьж чадсан хамгийн томоохон мэдээлэл нь тэдний гаргаж буй цоо шинэ консолын талаар байлаа. Ирэх онд зах зээлд борлуулж эхлэх Wii U хэмээх шинэ, өмнөх консолуудыг дахин сайжруулж, улам төгс болгосон гайхалтай консолыг тэд ийнхүү Е3-ын танилцуулгынхаа үеэр ил гаргалаа.  Wii-гийн өмнөх консолууд Nintendo-д асар их ашиг орлого авчирч байсан. Түүний төгс үргэлжлэл нь энэхүү Wii U  байх гэнэ. Хоорондоо холбож тоглох боломжтойгоос гадна гарын хөдөлгөөн мэдрэгчтэй, интернэтэд холбогдох боломжтой, дүрслэл дамжуулах чадвар нь асар өндөр, өмнөх Wii дээр гарсан тоглоомуудыг дэмждэг, нэмэлтүүдийг ашиглах зэрэг давуу талууд үнэхээр энэ консолыг супер болгох нь ээ.

Ийм гайхалтай консолд зориулан видео тоглоомын хөгжүүлэгч нар супер тоглоомуудаа үй олноор нь гаргах нь ч тодорхой гэнэ. Controller буюу удирдлагандаа дэлгэцтэй, энэ нь тоглоомонд хэрхэн нөлөөлж чадах нь одоохондоо нууц гэнэ.  Энэ салбартаа хаан гэдгээ Nintendo E3-т дахин баталлаа.
Шинэ санаачлагын эх ундарга болсон Nintendo-гийн хамт олон NES, Dreamcast, Wii, NDS, 3DS  гээд гайхамшгаар дүүрэн консолуудаараа үргэлж борлуулалтаар хаанчилсаар ирсэн. Харин одоо асар хүчирхэг консолыг тэд гаргаж байгаа нь өөрийн өрсөлдөгч Sony болон Microsoft-ыг бүрмөсөн нухчин дарах асар том алхам ч гэж нэрлэж байна. Тэд ч хуучирч домог болж байгаа консолуудаа сайжруулж Nintendo-гийн Wii U-д няц даруулчихалгүй шинэ зүйл сэдэх хэрэгтэй гэдгийг E3-аас харж байгаа бизээ. Е3-ын үеэр Nikkei-гийн ерөнхийлөгч Сатору Иватагийн ярилцлаганд дурдагдсанаар Wii U маань 20000 иен буюу 250 доллараар зах зээлд гарах гэнэ.

Н.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж