Чуулганы нэгдсэн хуралдаантай

Хуучирсан мэдээ: 2011.06.09-нд нийтлэгдсэн

Чуулганы нэгдсэн хуралдаантай

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас зарлагдаад байна. Тус хуралдаанаар Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм байна.  Дээрх асуудлын хүрээнд улсын нууцтай холбогдох асуудал хөндөгдөх тул чуулганы хуралдааныг хаалттай горимд шилжүүлнэ.

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт,

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр хэлэлцэх асуудлын дараалалд оруулжээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж