Сансрын пуужингийн "Энергия» корпораци пуужингийн РД-181 гэсэн хоёр хөдөлгүүрийг долдугаар сард АНУ-д илгээжээ. Нийтдээ нэг тэрбум ам.долларын гэрээний дагуу Орос пуужингийн 60 хөдөлгүүрийг АНУ-д нийлүүлэх юм.
РД-181 хөдөлгүүрийг Orbital Sciences компанийн үйлдвэрлэдэг Antares пуужингийн нэгдүгээр шатанд ашиглах гэнэ.
"Энергия» РКК гэх улсын сансрын техникийн корпораци АНУ-д 60 ширхэг пуужингийн хөтөлгүүрийг нийлүүлэх бөгөөд энэ жилийн нэгдүгээр сард тус корпорацийн захирал тус бүр 20 хөдөлгүүр нийлүүлэх гурван гэрээнд гарын үсэг зурсан байна. Гэрээний дагуу талууд 15-25 жилийн турш хамтран ажиллана. Өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-ын Батлан хамгаалах яам Конгресст хандан "Атлас-5» пуужинд хэрэглэх Оросын РД-180 хөдөлгүүрийн нийлүүлэлтийн гэрээг 2022 он хүртэл сунгахыг хүсчээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР