Хямд орон сууц барихаар болжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Хямд орон сууц барихаар болжээ

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын
газар, Дэлхийн зөн олон улсын байгууллагын Монгол дахь суурин
төлөөлөгчийн газар, Монгол Хабитат хүмүүнлэгийн  байгууллагатай хамтран
“Хөх тэнгэр” хямд өртөгтэй орон сууцны төслийг хэрэгжүүлэх гэж байна.
Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг, Дэлхийн зөн олон улсын
байгууллагын суурин төлөөлөгчийн газрын санхүү хариуцсан захирал Жосеф
Оловосуси, Монгол Хабитит хүмүүнлэгийн байгууллагын захирал Чарлес
Жолиф  нар өнөөдөр гурвалсан гэрээнд гарын үсэг зурсан байна. 
   Төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо буюу Баянзүрхийн
товчооны орчимд 38 айлын орон сууц барихаар болсон байна. Хөтөлбөрт
бага дунд орлоготой иргэд, төрийн албан хаагчид хамрагдах боломжтой юм.
Уг төслийг Дэлхийн зөн олон улсын байгууллага санхүүжүүлж Монгол
Хабитат хүмүүнлэгийн байгууллага гүйцэтгэгчээр ажиллах аж.  Төслийнхөн
нэг байшинг таван сая төгрөгт багтааж барих гэнэ. Барилгын ажил 
тавдугаар сарын 1-нээс эхлэх бөгөөд есдүгээр сарын 30 гэхэд иргэдийг
орон сууцанд нь оруулахаар төлөвлөж байна.
Амины орон сууц ашиглалтанд ороход өрх бүртэй моргэйжийн гэрээ
байгуулан удаан хугацааны зээлэнд хамруулж байгаагаараа онцлогтой.
Төсөлд дүүргийн 8, 10, 12, 23-р хорооны иргэдийг хамруулах бөгөөд өрх
бүрт Дэлхийн Зөн олон улсын байгууллагаас 2.320.000 төгрөгийн буцалтгүй
тусламж олгох юм. Иргэдийг гүний худаг ажиллуулж цэвэр усаар хангана. 
Төсөлд хамрагдах иргэд нь сард 250000-300000 төгрөгийн тогтмол
орлоготой, моргейжийн зээлийн 20 хувийн урьдчилгааг төлөх боломжтой
байх шаардлагыг тавьж байгаа юм байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж