Гвен Стефани нөхрөөсөө салжээ

Хуучирсан мэдээ: 2015.08.04-нд нийтлэгдсэн

Гвен Стефани нөхрөөсөө салжээ

Дуучин, жүжигчин Гвен Стефани рок хөгжимчин Гевин Росдейлаас салах өргөдөлөө гаргажээ. Тэд уг нь 12 жил хамт амьдарч, шоу бизнесийн ертөнцийн  бат бэх гэр бүлүүдийн нэг гэгдэж ирсэн юм.

Гэтэл хосууд гэнэт салах шалтгаан нь "үл ойлголцол, маргаан" гэж Гвен Стефани тайлбарлажээ. Стефанигийн өмгөөлөгчийн мэдээлснээр  дуучин бүсгүй гурван хүүхдийнхээ халамжийг нөхрөөсөө шаардах гэнэ. Тэд Кингстон (9 нас), Зума (6 нас), Аполло (1 нас) гэх гурван хүүтэй юм.

Хосууд гэрлэлтийн гэрээ хийгээгүй байсан учраас хөрөнгөө тэгш хуваах юм. Өдгөө 45 хүрч байгаа Стефанийн хөрөнгө 80 сая ам.доллар бол Росдейл 35 сая ам.долларын хөрөнгөтэй гэгддэг ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж