Brent нефтийн үнэ 50 ам.доллараас унав

Хуучирсан мэдээ: 2015.08.04-нд нийтлэгдсэн

Brent нефтийн үнэ 50 ам.доллараас унав

Brent  маркийн нефтийн баррелийн үнэ өнгөрсөн нэгдүгээр сараас хойш анх удаагаа 50 ам.доллараас доогуур үнээр арилжаалагдав.

Хятадын эдийн засгийн статистикийн мэдээлэл, мөн Ираны нефтийн нийлүүлэлт өснө гэсэн болгоомжлол нефтийн үнийг ийн буулгалаа.

Лондоны “ICE Futures” биржийн даваа гаригийн арилжааны төгсгөл рүү Brent  нефтийн есдүгээр сарын фьючерсийн үнэ 4,4 хувиар хямдарч, нэг баррель нь $49,90 ам.доллар болсон байна.

Мөн энэ үеэр Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр WTI  маркийн нефтийн есдүгээр сарын фьючерсийн үнэ 3,3%-иар унаж, баррель нь  $45,58  ам.доллараар зарагджээ. Үнийн уналтад АНУ-аас гарч буй мэдээлэл ч нөлөөлсөн байх талтай.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж