Киев Оросын эсрэг хориг бэлтгэжээ

Хуучирсан мэдээ: 2015.08.04-нд нийтлэгдсэн

Киев Оросын эсрэг хориг бэлтгэжээ

 

“Украины Гадаад хэргийн яам Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээний багц бэлтгэлээ” гэж Гадаад хэргийн сайд Павел Климкин мэдэгдэв.

 

Климкин энэ мэдэгдлээ Украины телевизээр хийжээ. Тэрбээр өөрийнх нь гарын үсэг зурагдсан хориг арга хэмжээний баримтыг Засгийн газарт хүргүүлсэн гээд хоригийн жагсаалтыг ойрын үед батална гэдэгт найдаж буйгаа хэлсэн байна.  

 

Украины Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Барууны орнуудын Оросын эсрэг авч байгаа шинэ хоригийн адил арга хэмжээг Оросын эсрэг авахаар өмнө нь шийдсэн байв.

 

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Европын холбоо болон АНУ  Крымын эсрэг шинээр хориг арга хэмжээ авч, аялал жуучлал, тээвэр, холбоо, эрчим хүчний  салбаруудыг хамруулсан билээ.  Энэ зунаас уг хоригийн хугацааг дахин сунгаад байгаа юм.


Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж