Улаанбаатарт дуу цахилгаантай бороо орно

Хуучирсан мэдээ: 2015.08.04-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт дуу цахилгаантай бороо орно

Төв болон зүүн зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 15-20 градус, Алтйан өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 18-20 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө бүх нутгаар 9-14 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 20-25 градус, өмнөд хэсгээр 25-30 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус,  өдөртөө 27-32 градус дулаан байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж