АН-ын бүлэг шаардлагыг хэлэлцэж эхлээгүй байна

Хуучирсан мэдээ: 2015.08.03-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэг шаардлагыг хэлэлцэж эхлээгүй байна

Ээлжит бус чуулганы үйл ажиллагааны хуваарийн дагуу өнөөдөр УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдаж байна.

Ардчилсан намын бүлгийн хуралдаан хаалттай үргэлжилж байгаа бөгөөд эх сурвалжаас авсан мэдээллээр бол АН-ын бүлгийн хурал нилээд ширүүн уур амьсгалд өрнөж байгаа сурагтай. Хурлаар яг одоо МАН-ын сайд нарын тухай асуудлыг ярилцаж байгаа гэх ба бүлгийн гишүүд МАН-ын сайдуудыг огцруулах, чөлөөлөх асуудлыг өргөн барих нь зөв гэж олонхиороо үзэж байгаа аж.

Ерөнхий сайд өнгөрсөн баасан гаригт АН-ын ҮЗХ-г яаралтай хуралдуулж,  намын дарга, Гүйцэтгэх засаглалын тэргүүн хоёр нэг байх асуудлыг  шийдэх ёстой гэсэн шаардлага хүргүүлсэн. Улс төрийн хүрээний хувьд энэ асуудал хамгийн гол анхаарал татаж буй асуулт хэдий ч намын бүлэг нь одоогоор Ерөнхий сайдын шаардлагыг хурлаараа хараахан хэлэлцээгүй байна.


АН-ЫН ДАРГАД ХҮРГҮҮЛСЭН ЕРӨНХИЙ САЙДЫН ШААРДЛАГА


МАН-ын бүлгийн тухайд мөн хуралдаанаа хаалттай үргэлжлүүлж байна.

"Шударга ёс" эвслийн бүлгийн хурал түр завсарласан байгаа бөгөөд тэд одоогоор хуралдааны талаар мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.

О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж