Дэлхийн стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2015.08.03-нд нийтлэгдсэн

Дэлхийн стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай нээлтээ хийлээ

Дэлхийн стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай нээлтээ хийлээ

Говьсүмбэр аймагт дэлхийн стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбайг бүтээн байгуулж, өчигдөр хүлээлгэн өгчээ. Өөрөөр хэлбэл, тус аймгийн "Sumber garden" цэцэрлэгт хүрээлэн дахь Спортын цогцолборуудын эхний ээлж болох хөлбөмбөгийн талбайг ийнхүү хүлээлгэн өгсөн байна.

Талбайн нээлтийн ёслолын ажиллагаанд Монголын хөл бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатар тэргүүтэй тус холбооны мэргэжилтнүүд, спортын сэтгүүлчид, спортын байгууламжийг барьж байгуулсан компанийн захирал, ажилтнууд оролцсон байна. Мөн нээлтэд зориулсан "Говьсүмбэр-2015" цомын төлөөх тэмцээнд оролцохоор Улаанбаатарын "Шинэ яармаг", "Туулын Тулнууд", Хан-Уул багууд, орон нутгаас Дундговь, Налайх, Төв аймгийн баг тамирчид, багш дасгалжуулагч нар ирсэн байна.

Олон улсын шаардлага, стандартыг хангасан уг талбай нь 70 м өргөн, 103 м урттай ажээ. Энэ нь одоогийн Евро лигүүдийн тоглодог талбайн хэмжээ юм байна. Түүнчлэн зүлэг, чигжээс элс, нүүрс нь стандартын дагуу хийгджээ.  Талбайн  нээлтэд зориулсан тэмцээнд Говьсүмбэр аймгийн баг "Шинэ Яармаг"-ийг 4:0, "Туулын Тулнууд"-ыг 8:0 бут ниргэж хэсгээсээ нэгээр гарсан байна. Тоглолт өнөөдөр үргэлжлэх ажээ. Түрүүлсэн баг 1.5 сая төгрөгийн шагналыг хүртэх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж