Өнгөрсөн долоо хоногийн баасан, бямба гариг хур ихтэй өнжлөө. Хүчтэй аадрын улмаас хот бүхэлдээ усанд автаж, эгээтэй л үер болчихолгүй тогтов. Зарим газраар мөндөр бууж сандаргасан. Харин чухам хаагуур мөндөр буусныг тэмдэглэсэн газар одоогоор алга байна. Хан-Уул дүүргийн зарим газарт долдугаар сарын 31-ний өдөр мөндөр буусныг хүмүүс дуран авайд буулган нүүр хуудсандаа тавьсан нь энэ юм. Намрын уур орсон энэ цаг үед хүйтэн бороо, мөндөр буух нь энгийн үзэгдэл хэдий ч мэргэжлийн байгууллагууд бичиж тэмдэглэх нь зүйтэй баймаар.
М.СУРА