Л.Гансүхийг өнөөдөр шүүнэ

Хуучирсан мэдээ: 2015.08.03-нд нийтлэгдсэн

Л.Гансүхийг өнөөдөр шүүнэ

“Нүүрс” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ мөнгө завшсан хэмээн буруутгагдаж буй Л.Гансүхийг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүхээр болжээ.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх байсан түүнийг “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа 3.6 тэрбум төгрөг завшсан хэмээн буруутгаж байгаа юм. Түүнтэй холбоотой шүүх хурал өнөөдөр 10.00 цагт болно. Л.Гансүхийг Х.Идэр гэх шүүгчид хуваарилжээ.

Б.ЗАЯА

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж