ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга Дмитрий Песков, олимпийн аварга, уран гулгагч Татьяна Навка нар наймдугаар сарын 1-нд хуримаа хийлээ.
Хосуудын хурим 2014 оны өвлийн олимпийн хот Сочид болсон бөгөөд нэр хүндтэй зочдоор дүүрэн байсан талаар “Комсомольская правда” мэдээлжээ. Тодруулбал, Яна Рудковская, Дмитрий Маликов, Алексей Ягудин, Анна Семенович, Евгений Кафельников, дуучин Филипп Киркоров, Николай Басков, Игорь Крутой гэргийн хамт, "Оросын радио"-гийн ерөнхий захирал Сергей Кожевников, уран барималч Даши Намдаков гээд олны танил зочдын нэр хөвөрч байна. Тиймээс ч оросын зарим хэвлэл “он хурим” хэмээн тодотгож байна.
Өдгөө 47 настай Дмитрий Песков өмнөх гэрлэлтээсээ гурван хүүхэдтэй. Татьяна Навка 2000 онд өөрийн дасгалжуулагч Александр Жулинтэй гэрлэж, охинтой болсон ч, арван жилийн дараа тэд харилцаагаа дуусгавар болгожээ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга хувийн амьдралынхаа талаар үг цухуйлгадаггүй ч, 2013 оны сүүлчээр гэрлэлтээ цуцлуулсан билээ. Харин 2014 онд Татьяна Навка охин төрүүлж, тэдний дотно харилцааны талаар хэвлэлүүд шуугьж эхэлсэн юм. Харин энэхүү шуугианд тэдний хурим цэг тавьж байна.
Хуримынхаа өмнө Татъяна Навка Сочи хотын “Айсберг” олимпийн цэнгэлдэх хүрээлэнд Илья Авербухын найруулсан “Кармен” мюзиклд тоглож байсан юм.
Эх сурвалж: www.polit.mn