“Арвайн үндэс” компанийн ивээн тэтгэж буй 100 сая төгрөгийн шагналын сантай "Хүрхрээ" үндэсний дээд лигийн 2-р тойрог өчигдрөөс /VIII.01/ эхэллээ. Нээлтийн тоглолт 18 оноотой хүснэгтийн 2-р байранд бичигдэж байгаа “ФС Улаанбаатар” болон 14 оноотой хүснэгтийн 4-р байранд бичигдэж байгаа “Хоромхон” клубуудын хооронд өрнөлөө.
Өөрсдийн тэргүүллийн байраа батжуулж улмаар өмнөө бичигдэж буй “СэлэнгэПресс” багийг гүйцэх боломжтой байгаа “ФС Улаанбаатар” солицооны цонх хаагдахаас өмнө хэд хэдэн тамирчдыг аваад амжсан. Өнөөдөр ч мөн тэдний шинэ цэрэг Япон тамирин Шояа 2-р хагасд талбайд сэлгээгээр орж ирлээ.
“ФС Улаанбаатар” энэ тоглолтонд өрсөлдөгчөө 3:0 харьцаатай буулгаж авсан бөгөөд тоглолтын ердөө 7 дахь минутанд Оцү Казүтака гоолын салхийг нээж улмаар 26 минутанд өнгөрсөн жилийн мэргэн бууч Еосүкэ Минами тэргүүллээ батжуулсан. Түүний хувьд энэ улирлын анхны гоолоо оруулж байгаа нь энэ бөгөөд багтаа тус болсон ч хэдий ч 2 шар карт авсанаар 53 минутанд талбайг орхилоо. Гэхдээ 71 минутанд Дэлгэр эцсийн цэгийг тавьж тэд ийнхүү 21 оноотой одоогоор хүснэгтийг тэргүүлж эхлээд байна.
"Сэлэнгэпресс" тэргүүлэгчийн байрлалаа хадгалж үлдлээ
“Арвайн үндэс” компаний ивээн тэтгэж буй “Хүрхрээ" үндэсний дээд лигийн 2-р тойргийн тоглолтууд эхлээд байна. Өчигдрийн сүүлийн тоглолт лигийг тэргүүлэгч “СэлэнгэПресс”, “Улаанбаатарын мазаалайнууд” багуудын дунд явагдлаа.
Тоглолтын өмнө МХБХ 7-р сарын шилдгүүдэд шагналыг гардууллаа. 7-р сарын шилдэг тоглогчоор “СэлэнгэПресс” багийн довтлогч Г.Төгсбаяр тодорсон бол шилдэг дасгалжуулагчаар мөн “СэлэнгэПресс” багийн дасгалжуулагч М.Отгонбаяр нар шалгарч шилдгүүдэд олгодог шагналаа гардан авлаа. Шагналыг МХБХ-ны Дэд Ерөнхийлөгч Б.Буман-Учрал гардууллаа.
Тоглолтын эхний хагасд лигийг тэргүүлэгч “СэлэнгэПресс” багаас Chimezie Kalu гоол оруулж тоглолтыг тэргүүлсэн бөгөөд улмаар төгсгөлд ч мөн дахин 2 гоолыг эсрэг багийн хаалганд оруулсанаар 3:0 харьцаатай лигийн 7 дахь хожлоо байгуулан 23 оноотой болж тэргүүлэгчийн байраа хадгалсан хэвээр үлдлээ. Тоглолтын сүүлийн гоолыг 7-р сарын шилдэг тамирчнаар тодроод байсан Г.Төгсбаяр оруулсанаар 2-р тойргийг сайн эхлүүлж чадлаа.
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО