Хүүгээ орхин сураг алдарчээ

Хуучирсан мэдээ: 2015.08.02-нд нийтлэгдсэн

Хүүгээ орхин сураг алдарчээ

Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, Дунд хорооллын  есдүгээр гудамжинд  оршин суугч иргэн Д нь /30 настай, эмэгтэй/  аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт зургаан сартай хүүгээ эмчлүүлж байгаад долдугаар сарын 29-ний өдөр гэнэт алга болжээ. Тухайн өдрийн 12:00 цагийн орчим хүүгээ орхиод алга болсон  учир аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газраас хамтран  гурван өдрийн турш эрэл хайгуул зохион байгуулсан ч үр дүн гараагүй байна. Тиймээс ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөний үндсэн дээр эрлийн ажиллагааг зогсоожээ. Хүүгээ орхисон эх амьд эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа гэнэ.

Д.ЦЭЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж