Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар” төмөр замын даргын долдугаар сарын 24-ний өдрийн А-163 тоот тушаалаар наймдугаар сарын 01 буюу өнөөдрөөс төмөр замын долоо, найм, 11-р бүлгийн вагоны тариф тус бүр 10%-иар нэмэгдэхээр болжээ.
Үүнтэй уялдан наймдугаар сарын 01-нээс өмнө эдгээр бүлгийн барааны вагоны тээвэрлэлтийн захиалга өгсөн ч замд явж байгаа ачааны тээврийн хөлс уг тушаалын дагуу нэмэгдэх болсныг "УБТЗ" ХНН-ээс мэдэгдэж байна.
БАРААНЫ ТӨРӨЛД ЮУ ХАМРАГДАХ ВЭ?
- Долдугаар бүлгийн бараа: Жонш, жоншны концетрат кокс.
- Наймдугаар бүлгийн бараа: Автомашин,унадаг дугуй, мотоцикл зэрэг тээврийн хэрэгсэл, ХАА-н механизм, тэдгээрийн задалсан, задлаагүй бие, анги, зүйлс.
- 11-р бүлгийн бараа: Чулуун нүүрс болон экспортын нүүрс.
Д.УУДАМ