Царайлаг тамирчин бүсгүйчүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог боксчин М.Нандинцэцэг “Sakho” брэндийн сурталчилгаанд тогложээ.
Эрчүүдийн спорт боксоор хичээллэдэг ч бие галбир, царай зүс, гадаад байдалдаа үргэлж санаа тавьдаг тулаанч бүсгүйг нүүр царайгаа болгож, сурталчилгаандаа тоглуулах гэсэн компаниуд цөөнгүй байдаг гэсэн. Гэсэн ч түүний гол зорилго 2016 оны олимп, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гээд спортын карьер нь нэгдүгээрт тул одоохондоо реклам, сурталчилгааны зарим саналаас татгалздаг байх.
Өнгөрсөн жил БНСУ-ын Инчён хотод болсон Азийн зуны спортын XVII наадмын боксын 51 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн М.Нандинцэцэг насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний долоон удаагийн аварга, ОУХМ цолтой, Монголын Үндэсний шигшээ багийн тамирчин юм.
Б.МАРАЛ