&#34Хилчин&#34 хотхон усгүй болжээ

Хуучирсан мэдээ: 2015.08.01-нд нийтлэгдсэн

&#34Хилчин&#34 хотхон усгүй болжээ

Өчигдрийн хүчтэй борооны улмаас "Хилчин" хотхоны хэрэглээний ус тасарчээ. Эх сурвалжийн хэлснээр өмнө нь долдугаар сарын дундуур тус хотхоны оршин суугчид тав хоног усгүй байжээ.

Шалтгаан нь хотхоны барилгыг усны ундарга дээр барьснаас үүдэлтэй гэгддэг бөгөөд бороо их орох бүрт ийм асуудал тулгардаг гэнэ.

Усгүй болсон оршин суугчид ийм үед борооны тогтоол усыг 00-доо хэрэглэж, ундны усаа дэлгүүрийн цэвэр ус зөөвөрлөн, орлуулж байна.

Д.УУДАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж