Гвинейд Эболагийн эсрэг амжилттай туршилт хийжээ

Хуучирсан мэдээ: 2015.08.01-нд нийтлэгдсэн

Гвинейд Эболагийн эсрэг амжилттай туршилт хийжээ

 

Эбола хижгийн эсрэг вакцин 100 хувийн үр дүнг харуулжээ. Эбола гэх халуун цусан хижгийн эсрэг шинэ вакциныг Гвиней улсад амжилттай туршсан байна.

 

"Шинэ эм үр дүнтэй болсон учир баруун Африкийн Эбола вирусийн халдварын цар тахлыг  дарах бүрэн боломж гарлаа" гэж мэргэжилтнүүд үзэж байгаа талаар Британийн "The Guardian" сонин мэдээлэв. Шинэ эмийг бүтээхэд Норвегийн олон нийтийн эрүүл мэндийн  хүрээлэн, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, мөн Канад, Норвеги, Гвинейн Засгийн газар, сангууд оролцжээ.

 

“Шинэ вакцин Эболагийн цар тахал, ирээдүйд гарч болох өвчний дэгдэлтэд төгсгөл тавихад  тусална” хэмээн Норвегийн Гадаад хэргийн сайд Бёрге Бренде мэдэгджээ. Гэхдээ вакциныг  нийтийн хамаарал болгон хэрэглэх талаар ярих нь эрт байгаа аж. Одоо уг эмийн төгсгөлийн шатны туршилтыг явуулах бөгөөд  үүний дараа вакцин  нийтийн хүртээл болох ёстой.

 

Сануулахад, Гвиней, Либери, Сьерра-Леоне орнуудад Эбола вирусын өдөөсөн өвчнөөр 28 мянга орчим хүн өвчилсөн бөгөөд үхлийн хувь нь бараг 50 хувьтай байлаа. Өвчний тохиолдол Мали, Нигерии, Сенегал, Испани, Их Британи, АНУ-д бүртгэгдсэн байв. Аймшигт өвчний улмаас 11 279 хүн амиа алджээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж