Борооны дараах Улаанбаатар

Хуучирсан мэдээ: 2015.08.01-нд нийтлэгдсэн

Борооны дараах Улаанбаатар

Борооны дараах Улаанбаатар

Улаанбаатар хот энэ зуны хэд хэдэн ширүүн бороонд урсахаас наагуур юм болж байна. “Зуу зуун саяар баяр наадам, даншиг тэмдэглэж байхаар ус зайлуулах ямар нэг арга бодож, энэ төрлийн бүтээн байгуулалт хийгээч ээ” гэсэн шүүмжлэлийг иргэд ихээр тавих болж. Гэхдээ нийслэлийн ус зайлуулах боломж бололцоо ийм байгаа нь одоогийн удирдлагуудын шууд буруу биш гэдгийг бид ялгаж, салгах хэрэгтэй. Энэ бол олон жилийн турш орхигдсоор ирсэн, шийдэгдэхгүй байсаар даамжирсан сэдэв юм. Хот өнөөдөр ийм өрөвдөлтэй байгаа нь удаан хугацаанд замбараагүй үргэлжилсэн хот төлөвлөлттэй холбоотой асуудал.

Мэдээж манай хот усан хөшигтэй, цэцэрлэгт хүрээлэнтэй, цэнгээний газартай, дуу хууртай, наадам наргиантай байвал гоё л доо. Гэхдээ ганц удаагийн ширүүн борооны дараа хот даяараа усанд автдаг байх нь хамгийн өрөвдөлтэй. Одоо цаашид анхааръя. Нийслэлийн иргэдийн татвар гээд байгаа зүйлээ цэвэрлэх байгууламж, ус зайлуулах шугам, хоолой зэргээ шинэчлэхэд зарцуулдаг байж яагаад болохгүй гэж.

Байгалийн давагдашгүй хүчин зүйл бий. Тийм тохиолдолд ямар ч сайн ус зайлуулагч байсан хот усаар дүүрэхийг үгүйсгэх аргагүй. Гэтэл одоо бол бид бороо орох бүрт живчих шахаж, бороо орсны дараа устай урсаж ирсэн хог цаасандаа даруулчих гэдэг болжээ.

Одоо цаашид анхааръя. Нийслэлийн иргэдийн татвар гээд байгаа зүйлээ цэвэрлэх байгууламж, ус зайлуулах шугам, хоолой зэргээ шинэчлэхэд зарцуулдаг байж яагаад болохгүй гэж.

Бороо бол хэзээ ч орно. Энэ байдлаараа ус зайлуулах гарцгүй, ус соруулах техник хэрэгсэлгүй Улаанбаатар хот арай гэж тавьсан хэдэн замаа усанд алдахад ч ойрхон байна. Борооны ус 10 хүрэхгүй см нэвтрэхэд л асфальтны доогуур шингэж, хайрган болон шороон давхаргыг дэвтээж зөөлрүүлэн, зам цөмөлдөг гэж ярьдаг. Тогтсон ус тийм аюултай тул ямар нэг аргаар зайлуулах хэрэгтэйг энгийн ямар ч хүн ойлгодог баймаар.

Өнөөдөр ч хотод бороо орж байна. Улаанбаатарчууд усанд бараг живж байна. Зарим овсгоотой нь зам гаргадаг тэрэг ажиллуулан, 500 төгрөгөөр үйлчилж байна. Өчнөөн олон машин усанд норж, иргэд хөрөнгө санхүүгийн хохирол амсч байна. Айлууд урсч байна. Ер нь юм юм л болж байна даа.

Б.ЭНХ

Гэрэл зургийг фэйсбүүк хуудаснаас ашиглав.

2015.07.31. Улаанбаатар хот

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж