Монгол Улсад төмөр зам байгуулагдсаны 77 жил, Монгол-Оросын хамтарсан "УБТЗ" ХНН-ийн 66 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Улаанбаатар төмөр замын хамт олон анх үүссэнээс өнөөг хүртэлх түүхэндээ 540 сая тонн ачаа тээвэрлэж, 124 сая зорчигчдод үйлчилсэн гэсэн тоо гарчээ. Өнөөдөр төмөр замынхан баяраа тэмдэглэж байгаа бөгөөд салбартаа үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг шагнаж урамшуулах ажээ.
Мөн энэ өдөр Төмөр замын удирдах газрын хашаанд байгуулсан төмөр замчны хөшөөнд цэцэг өргөжээ.
Д.ЦЭЦ
Холбоотой мэдээ