Ус, шаварт сууж, саатах болжээ

Хуучирсан мэдээ: 2015.07.31-нд нийтлэгдсэн

Ус, шаварт сууж, саатах болжээ

Ойрын өдрүүдэд хур бороо элбэгшиж, нийт нутгаар ган тайлагдаж байна. Тэр хэрээр хөдөө, орон нутгийг зорих иргэдийн тоо нэмэгджээ. Угаас наймдугаар сарыг найр наадмын сар гэж нэрлэдэгийг хэлэх үү хичээлийн шинэ жил дөхтөл хотынхон хээр хөдөөг зорьсоор байх нь мэдээж. Нөгөөтэйгүүр наймдугаар сарын дунд үеэс хөдөөгөөс хот руу чиглэсэн хөдөлгөөн нэмэгддэг. Шинэхэн оюутнууд сургуульдаа эртхэн бүртгүүлэх гэж, мах, сүүгээ бусдаас өрсөж борлуулах гэж яарснаас тэр.

Ийн хөдөө хотыг холбосон хөдөлгөөн нэмэгдэхийн хөдөөгийн замд ус, шаварт суух байдал гарах болжээ. Өчигдрийн байдлаар ОБЕГ-т ус, шаварт суугаад гарч чадахгүйд хүрлээ гэсэн дуудлага хоёр ч газраас иржээ.  Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн “Бумбан-Арал”гэдэг газар иргэн Б-ийн эзэмшлийн суудлын автомашин шаварт суусан байна гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг өчигдөр  өдрийн 20:30 цагт өгчээ. Дуудлагын дагуу аймгийн  Онцгой байдлын газрын таван  албан хаагч ажиллаж, автомашиныг шавраас гаргажээ. Мөн нийслэлийн Налайх дүүргийн нэгдүгээр хорооны “Баянзүрхийн-Ар” гэдэг газар иргэн Б-ийн эзэмшлийн суудлын автомашин суусан Туул голын усанд байсныг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн найман  албан хаагч голын уснаас  татан гаргасан байна.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж