Дастин Хоффман "Тутси» киноны гол дүрд
Дэлхийн улс орны нэртэй жүжигчид Дастин Хоффманы тоглосон инээдмийн “Тутси” киног бүх он цагийн шилдэг кино гэж нэрлэжээ. Жүжигчдээс чансааны асуулгыг Time Out New York сонин авч түүндээ 73 оддыг хамруулжээ.
Чансааны хоёрт, Марлон Брандо, Аль Пачино нарын тоглосон “Загалмайлсан эцэг” (1972), гуравт нь Жон Кассаветисийн “Нөлөөнд орсон эмэгтэй” (1974) гэдэг арт-хаусийн кино бичигдлээ.
Эхний аравт нь “Шинэ кинотеатр "Парадизо"” (1988), “Дууч шувуухайг хөнөөх нь” (1962), “Загалмайлсан эцэг 2” (1974), “Энни Холл” (1977), “Буги стилийн шөнүүд” (1997), “Улаан шаахай” (1948), “Хөлсний тэрэгний жолооч” (1976) кинонууд багтсан байна.
Өмнө нь ийм чансааг ВВС телевиз киноны шүүмжлэгчдийн дунд явуулсан асуулгын дагуу гаргасан. Тэд 1941 онд бүтээгдсэн Орсен Уэллсийн “Иргэн Кейн” киног шилдгээр нэрлэсэн байв. Уг чансааны хоёрт, Фрэнсис Форд Копполын “Загалмайлсан эцэг”, гуравт нь Альфред Хичкокийн “Толгой эргэлт” кинонууд тус тус нэрлэгдэж байжээ.
Инээдмийн кино “Тутси” 1982 онд дэлгэцнээ гарсны дараа “Оскарын” шагналын 10 номинацид нэр дэвшсэн ч шилдэг эмэгтэйн туслах дүрийн ганцхан шагналыг нь Жессика Лэнг авчээ. Уг кино нь улсын соёлын амьдралын чухал үзэгдлийн нэг гэгдээд АНУ-ын кинонуудын үндэсний жагсаалтын санд нь хадгалагддаг.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР