Нигерийн арми олзлогдсон хүмүүсээс чөлөөлөв

Хуучирсан мэдээ: 2015.07.31-нд нийтлэгдсэн

Нигерийн арми олзлогдсон хүмүүсээс чөлөөлөв

Фото: © Flickr/ S Martin

 

Нигерийн засгийн газрын цэрэг 29 эмэгтэй, 25 хүүхдийг “Боко харамын” олзноос чөлөөллөө гэж армийн төлөөлөгч Тукур Гусау мэдэгдсэн байна.

 

Нигерийн зүүн хойд Борно мужид энгийн иргэдийг аврах ажиллагааг явуулжээ. “Бид террористуудад олзлогдоод байсан 59 хүнийг чөлөөллөө. Кондуга суурины орчим явуулсан ажиллагааны үеэр олон тооны террористуудыг устгалаа” гэж  армийн төлөөлөгч мэдэгдэв.

 

Тусгай албаныхан хэт даврагчдад олзлогдсон олон тооны энгийн хүмүүс тэдний тоонд залуу  бүсгүйчүүдийн Самбиса  гэх ойн бүсэд барьж байна гэж мэдээлэв. Тэр ойн бүс нь олон жилийн турш “Боко харам” байгууллагын гол ичээ нь болж байгаа юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж