Орост төлөх төлбөрийн хугацааг тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2015.07.31-нд нийтлэгдсэн

Орост төлөх төлбөрийн хугацааг тогтоожээ

Фото: Marcus Brandt / Global Look

 

Францын тал Орост нисдэг тэрэг тээгч десантын "Мистраль" ангиллын хоёр хөлгийг нийлүүлэхгүй болсныхоо нөхвөр, төлбөрийг буцаан төлөх хугацааг талууд хэлэлцээ хийн тогтоож байна.  Оросын  ерөнхийлөгчийн  цэрэг, техникийн хамтын ажиллагааны асуудал хариуцсан зөвлөх Владимир Кожин  энэ тухай мэдэгджээ. “Ойрын өдрүүдэд  гэрээг цуцлах баримтад гарын үсэг зурна гэж найдаж байна. Үүний дараа хичнээн хэмжээний нөхвөр төлж буйг зарлана” гэж тэр хэлжээ.

 

Долдугаар сарын 27-ны өдөр Францын ерөнхийлөгч Франсуа Олланд Орост хөлөг онгоцнууд нийлүүлэх гэрээний талаар ойрын үед шийдвэрээ гаргана гэсэн юм.

 

Дөрөвдүгээр сард Владимир Путин, Франсуа Олланд  нар ярилцахдаа, Парис Оросын талд нөхвөр төлнө эсвэл хөлгүүдийг нийлүүлнэ гэж тохиролцжээ. Хоёр хөлгийг Орост  бүтээн нийлүүлэх 1,2 тэрбум евроны гэрээг талууд 2011 онд байгуулжээ. Эхний хөлгийг нийлүүлэх гэрээний хугацаа өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дууссан юм. Хоёр дахь хөлгийг нийлүүлэх эцсийн хугацаа нь 2015 оны арваннэгдүгээр сарын 1 юм байна..

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж