Хот хооронд болон зарим улс хоорондын автобусны тасалбарыг онлайнаар захиалдаг болсон билээ. Үүнээс хойш өдөрт дунджаар 100 хүн тасалбараа онлайнаар захиалж байгаа аж. Иргэдийн хувьд энэ талын мэдээллийг авснаар онлайнаар тасалбар захиалах нь нэмэгдсэн хэмээн Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэлтсийн дарга Ж.Энхбат мэдээлсэн.
Ингэснээр иргэд орон нутгийн автобусны тасалбарыг заавал Драгон руу явж авах шаардлагагүй болсон. teever.gov.mn цахим хуудсаар орж тасалбараа захиалж болно. Тасалбар захиалах www.transdep.mn эндээс харна уу.
Б.ЗАЯА