Афганы талибууд шинэ лидертэй болов

Хуучирсан мэдээ: 2015.07.31-нд нийтлэгдсэн

Афганы талибууд шинэ лидертэй болов

Афганы талибууд шинэ лидертэй болов

Афганы “Талибан” хөдөлгөөний лидерээр Ахтар Мохаммад Мансур (Akhtar Mohammad Mansour) томилогджээ. Хөдөлгөөний хоёр хээрийн дарга энэ тухай мэдээлснийг Reuters агентлаг дамжуулав.

Агентлагад ярьсан эх сурвалж Талибан хөдөлгөөний дээд удирдлага “Кветтийн шура” санал нэгтэйгээр  шийдвэрээ гаргасан гээд удалгүй “Шура” тусгай мэдэгдэл хийнэ гэдгийг хэлжээ.

Афганистаны эрх баригчид долдугаар сарын 29-ний өдөр “Талибан” хөдөлгөөний лидер мулла Омар гурван жилийн өмнө амь үрэгдсэн гэж мэдээлэв. Мөн тэр өдөр талибийн  эх сурвалжийн мэдээний дагуу хөдөлгөөн лидрээ нас барсныг үгүйсгэлээ гэж хэвлэлүүд  мэдээллээд байсан. Мулла Омарын үхлийн талаар нэг биш удаа мэдээлэл гарч байсан юм. Харин энэ удаа түүнийг нас барсан гэх мэдээллийг Афганы удирдлага дундах эх сурвалж баталжээ.

Мулла Ахтар Мохаммад Мансур гэгч Афганистаны Нисэхийн сайд асан бөгөөд хөдөлгөөний хээрийн дарга нарын дунд нэр нөлөөтэй. Тэрээр “Талибаны” улс төрийн хороог толгойлж байжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж