Авлигатай тэмцэх газраас Дорноговь аймгийн Даланжаргалан сумын “Сум хөгжүүлэх сан”-гийн хөрөнгөнд шалгалт хийжээ. Гэтэл сангийн хөрөнгийг журамд заасны дагуу бус, малчдын зөвлөгөөн зохион байгуулах, баяр тэмдэглэх, малчдыг шагнах, нутгийн зөвлөлийн уулзалт, урилга, өргөмжлөл зэрэг зүйлсэд зарцуулсан нь илэрчээ.
Уг нь “Сангийн хөрөнгө нь сумдад жижиг, дунд үйлдвэр шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь өргөтгөх, сэргээх болон шинээр ажлын байр бий болгох, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход зориулагдана” хэмээн журамд тусгасан байдаг аж. Тиймээс Авлигатай тэмцэх газраас холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх буюу шийдвэрийг хүчингүй болгохыг Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягт мэдэгджээ.
Б.ЗАЯА