Днепропетровскт нэр нь тогтоогдоогүй 220 хүнийг оршуулжээ

Хуучирсан мэдээ: 2015.07.31-нд нийтлэгдсэн

Днепропетровскт нэр нь тогтоогдоогүй 220 хүнийг оршуулжээ

Фото: ТАСС

 

Днепропетровск хотын Краснопольскийн оршуулгын газар Донбассын дайнд амь үрэгдсэн нэр нь тогтоогдоогүй 225 хүнийг нутаглуулжээ. Мужийн захиргааны Хуулийн хяналтын байгууллагатай харилцан ажиллах Иргэний хамгаалал, батлан хамгаалах ажиллагааны газрын орлогч захирал Татьяна Романовская тэднийг оршуулахын өмнө цогцос бүрээс ДНК-ийн шинжилгээний дээж авсан гэв.

 

"Нутаглуулагдсан 225 цэргийн 80 хүний нэрийг нь тогтоогоод байна. 80 гэр бүл өөрийн эцэг, хүү, нөхрийг оллоо гэсэн үг юм. Танигдсан 72 цогцсыг Чернигов, Харьков, Луганск, Волынский, Львов, Кировоград зэрэг мужуудад нутаглуулахаар гэр бүлийнхэн нь авчээ. Долоон гэр бүл цогцсыг энд нь үлдээхээр шийдсэн. Өнөөдөр оршуулгын газарт 153 нэр нь тогтоогдоогүй шарил нутаглуулагдлаа” гэж тэр хэлжээ. Нэр нь тогтоогдоогүй дайчдыг нутаглуулах оршуулгын газар зөвхөн Днепропетровск, Запорожье мужид байгаа ажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж