АНУ-ын нефтийн нөөцийн долоо хоног тутмын мэдээ гарсны дараа бирж дээр нефтийн үнэ огцом нэмэгджээ. Сүүлийн хоногуудад тогтоод байгаа сөрөг хандлагаа ийнхүү нефтийн үнэ заслаа. Америкийн мэдээлэл хүлээгдэж байснаар доогуур үзүүлэлтэй гарсан юм.
АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн агентлагийн мэдээний дагуу долдугаар сарын 24 хүртэлх долоо хоногт тус орны нефтийн нөөц 4,2 сая баррелиар буурчээ. Шинжээчид 850 мянган баррелиар нэмэгдэнэ гэсэн дүгнэлттэй байсан юм. Мөн үүний хажуугаар АНУ-ын нефть олборлолт хоногийн 8,95 сая баррель хүртэл буурчээ.
Энэ бүгдээс үүдэн Лондоны бирж дээр Brent маркийн фьючерсийн үнэ энэ пүрэв гаригийн арилжааны эхээр баррель нь 54 ам.долларт хүрлээ. WTI маркийн есдүгээр сарын нийлүүлэлтийн гэрээгээр нэг баррель нь 1,7 хувиар буюу 48,79 ам.доллар хүртэл нэмэгдэв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР