Монголын сайхан хүчтэнүүдийн нэг аварга Д.Хадбаатарт Бадарч гэж нэгэн найз нь хамгийн эрхэм хүн байсан гэдэг. Хаа л бол хаана үргэлж хамтдаа явдаг байсан найзуудын нөхөрлөлийг хүн бүхэн мэддэг байсан бөгөөд наадмын дэвжээнд аваргын дээлний захыг одой Бадарч найз нь мушгин суудаг байсан гэнэ лээ.
Аварга, Бадарч хоёрын түүх болон үлдсэн энэ сайхан зурагтай тун адилхан нэгэн зургийг “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Э.Цолмонбаяр өөрийн цахим хуудсандаа оруулжээ.
“Нөхөрлөл эхэлсэндээ биш
Нөхөрлөл жижиг, томдоо биш…” гэсэн тайлбартай эл зураг Монгол Улсын гарьд Н.Ганбаатар, жүжигчин Цоомоо нарынх юм. Үй зайгүй нөхөрлөдөг хоёр андын зураг үнэхээр л Хад аварга, Бадарч нарыг санагдуулах мэт.
Б.МАРАЛ