Нийтийн тээвэрт цахим картаар үйлчилж эхэлсэн билээ. Одоогоор ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, мөн энгийн иргэдийн карт бэлэн болсон. Харин хичээлийн шинэ жил эхлэхээр нийтийн тээврээр үнэгүй зорчдог оюутнуудын карт хараахан гарч амжаагүй юм. Нийслэлийн Тээврийн газрын мэдээлж буйгаар оюутны карт ирэх сарын 15-наас олгохоор болжээ. Оюутнууд картаа Монголын оюутны холбоогоор дамжуулан авах юм.
Харин сурагчдын карт хичээлийн шинэ жил эхлэхээр олгогдохоор болжээ.
Б.ЗАЯА