Бахрейнд террорын сэжигтнүүдийг саатуулав

Хуучирсан мэдээ: 2015.07.31-нд нийтлэгдсэн

Бахрейнд террорын сэжигтнүүдийг саатуулав

Фото: AFP

 

Бахрейны эрх баригчид энэ сарын 28-нд хийгдсэн террорын зохион байгуулагч нарын нэр хаягийг тодруулж, хэд хэдэн хүнийг баривчилсан талаар BNA агентлагийн мэдээнээс ишлэн Reuters агентлаг дамжуулжээ.

 

Энэ талын мэдээллийг тус улсын Дотоод хэргийн яам гаргасан бөгөөд хэргийн талаар бусад мэдээллийг нь нууцалсан байна.

 

Шийтүүд амьдардаг Ситра хотын сургуулиас холгүй хийгдсэн аллагын улмаас цагдаагийн хоёр ажилтан амиа алдаж, өөр зургаан хүн шархаджээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж