Дорнод аймгийн Матад суманд анх удаа 2009 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгуулагдаж байсан Хатагины хар сүлд цэнгүүлэх наадам 2012 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд болж байсан түүхтэй. 3 жил тутамд зохион байгуулагддаг энэ удаагийн наадам ирэх наймдугаар сарын 05-06-ны өдрүүдэд Дарханхаан буюу Сүхбаатар сумнаа болно.
Тус наадмын эхний өдөр буюу 5-нд үндэсний сур, шагайн харваа, урлаг соёл, спортын тэмцээн, үдшийн цэнгүүн зэрэг арга хэмжээ явагдах бол 6-ны өдөр өглөө 06 цагт Их нас, 10 цагт соёолон, 14 цагт хязаалан насны морьд гарааны зурхай руу мордох ажээ. Хурдан морь тус бүрийг 25 000 төгрөгөөр бүртгэж айраг мэлтэлзсэн дурсгалын аяга, уралдаанч хүүхдийн дугаар олгох ажээ. Наадмын үйл ажиллагааг Улаанбаатар хотоос ТҮ-5 телезизийн хамт олон ирж сурвалжлан эх орон даяар нэвтрүүлнэ.
Эх сурвалж: www.dornod.net