“Талибан” Мулла Омарын мэдээллийг үгүйсгэв

Хуучирсан мэдээ: 2015.07.30-нд нийтлэгдсэн

“Талибан” Мулла Омарын мэдээллийг үгүйсгэв

Мулла Омар

Фото: Wikipedia

 

“Voice of America” радио станцын “Талибан” хөдөлгөөн дэх эх сурвалж  хэвлэл мэдээллээр тус хөдөлгөөний лидер Мулла Омар нас барсан гэж цацагдсаныг үгүйсгэв. Түүний хэлснийг талибуудтай хэлэлцээ явуулж буй Афганийн Засгийн газарт ойр эх сурвалж батлажээ. “Талибан” хөдөлгөөний нэрээ нууцалсан эх сурвалж Мулла Омарыг эрүүл саруул, амьд гээд, ийм цуурхал тарааж байгаа нь түүнийг олны өмнө харагдуулах зорилготой гэсэн байв.

 

Долдугаар сарын 29-нд буюу өчигдөр “ВВС” телевиз Мулла Омарыг хоёр, гурван жилийн өмнө нас барсан гэж мэдээлсэн юм. Гэхдээ уг мэдээлэлд баталгаатай зүйл байгаагүй бөгөөд Афганийн Засгийн газар уг мэдээллийг шалгаж байгаа гэнэ.

 

Мулла Омар нь ядуу тариачин айлаас гаралтай, пуштун үндэстэн бөгөөд багаасаа шашины сургаалд суралцжээ. Тэрбээр Зөвлөлтийн цэрэг, Кабулын дэглэмийн эсрэг 1979-1989 онд тэмцэж байв. Омар 1994 онд “Талибан” хөдөлгөөнийг үүсгэн байгуулсан ба удалгүй Афганистаны ихэнх нутагт хяналтаа тогтоосон аж.

 

2001 оны есдүгээр сарын 11-ний  террорын дараа НАТО-гийн хүчин Афганийн “Талибан” хөдөлгөөний дэглэмийг унагасан ба Мулла Омар энэ үеэс хойш алга болжээ. Америкийн тагнуулнхан Талибийн лидер сүүлийн жилүүдэд Пакистаны Кветта хотод бүгж байгаа гэж үздэг юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж