Зурган дээр хэрхэн сайхан харагдах вэ?

Хуучирсан мэдээ: 2015.07.30-нд нийтлэгдсэн

Зурган дээр хэрхэн сайхан харагдах вэ?

Зурган дээр муухай гарчихлаа гээд сэтгэл дундуур байх үе бишгүй тохиолддог. Нарийхан бэлхүүстэй, тэгшхэн нуруутай, сайхан хүзүүтэй, урт хөлтэй, өндөр өгзөгтэй … гээд л сайхан бие галбиртай зурган дээр гарахыг хүсэж байгаа бол дараах байрлалаар зургаа даруулаарай.

1. Биеэ хажуу тийш харуулан, гараа бүсэлхийндээ аваад эрүүгээ өргө. Энэ байрлал нь таны хүзүүг нарийхан,  мөрийг тань илүү үзэсгэлэнтэй харагдуулна. 

2. Сул арьсаа унжуулан хэвтэхийн оронд гаран дээрээ үл ялиг тохоолдон өндийгөөд гэдэснийхээ сул арьсыг зүүн гараараа далдалж, хөлөө цэгцтэй тавь. Эрүүгээ үл ялиг өргөхөө мартав.

3. Гэдсээ үл ялиг татаад, нуруугаа тэгшилж, эрүүгээ өргө. Гараа бэлхүүсэндээ аваад өлмийгөө өргөөрэй. 

Энэ байрлал нь таны биеийг цэгцтэй, галбиртай харагдуулна. Мөн өлмийгөө өргөснөөр өгзөг илүү өндөр, чанга гарах болно. 

Биеэ бага зэрэг эргүүлээд гараа ташаандаа ав. Эрүүгээ өргөөд чин сэтгэлээсээ инээмсэглэ. 

Нуруугаа тэгшилж, эрүүгээ өргөөд инээмсэглэ. Хөлөө алцайлгаж сууснаас солбиж тавиад өлмийгөө үл ялиг өргөхөд шагай илүү нарийхан, урт хөлтэй харагдана.

Эдгээр байрлалаас дүгнэн хэлэхэд аливаа зураг даруулахдаа эрүүгээ үл ялиг өргө, хөлөө цэгцтэй тавьж, сул арьсаа аль нэг гараараа далдалвал илүү сайхан харагдана.  Усны хувцасаа өмсөөд сайхан зураг даруулаарай бүсгүйчүүдээ. Амжилт… 

Г.Сувд-Эрдэнэ

Эх сурвалж: www.emegteichuud.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж