Далайгаас олдсон онгоцны сэгийг судална

Хуучирсан мэдээ: 2015.07.30-нд нийтлэгдсэн

Далайгаас олдсон онгоцны сэгийг судална

 

Энэтхэгийн далай дахь Францын Реюньон арал руу Малайзи шинжээчдийг яаралтай илгээв. Арлын хавиас өнгөрсөн онд сураггүй болсон Boeing 777 онгоцных байж болох далавчны хэсэг олджээ.

 

Реюньон  арал руу мэргэжилтнүүдийг илгээснээ Вашингтонд айлчилж байгаа Малайзийн Тээврийн сайд Лиоу Тионг Лай мэдэгджээ. Тэрээр далайгаас олдсон онгоцны сэг  нь чухам юуных гэдгийг хурдан тогтооно гэсэн найдлагатай байгаагаа хэлжээ.

 

Лхагва гаригт  уг олдворын зургийг судалсан АНУ-ын  нисэхийн удирдлагын төлөөлөгч далавчны хэсэг нь Малайзийн өнгөрсөн онд сураггүй болсон онгоцных байж магадгүй гэсэн таамгийг дэвшүүлжээ. Далайн  давалгаагаар эрэгт хаягдсан  хэсэг нь  Boeing 777 онгоцны далавчны флаперон эсвэл элерон бололтой.

Далайн эрэгт авсан зургийг үзсэн Boeing компанийн мэргэжилтнүүд ч  “Тийм байж болно” гэж  хэлсэн байна. Малайзийн эйрлайнс онгоцны сураггүй болсон нууцыг тайлж болох чухал олдворыг судлахаар Францын мэргэжилтнүүд ч арал руу  нисчээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж