Вашингтон хотноо Конгрессийн ойролцоо зэвсэглэсэн этгээдийг баривчилжээ. Капитолийн толгойд Конгрессийн гол байрны дэргэд машинаа зогсоон цагдаагийн ажилтнаас зам асуух үеэр тэр сэжигтэй этгээдийг баривчилжээ. Цагдаагийнхан гурван буу, олон тооны сум хэрэгслийг машинаас нь илрүүлэн хураасан байв.
Баривчлагдсан хүн нь Теннесси мужийн Стив Уани гэгч бөгөөд одоо түүний юу хийх гэж байсныг цагдаа нар тодруулахаар оролдож байгаа гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР