Аваргын хүүхдүүд аавынхаа нутагт зочиллоо

Хуучирсан мэдээ: 2015.07.30-нд нийтлэгдсэн

Аваргын хүүхдүүд аавынхаа нутагт зочиллоо

Зургийг зохиогчийн зөвшөөрлөөр нийтлэв. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ч.ГАНБАТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртсэн, мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал эх орондоо хүрэлцэн ирж, нутаг нугын олонтойгоо төрийн өндөр цолонд хүндэтгэл үзүүлэн, наадлаа.

Хакүхо аварга энэ удаа Хөдөлмөрийн баатар цолны ёслолдоо эхнэр, хүүхдүүдийн хамт иржээ. Аавынхаа унаган нутагт зочилж, монгол дээл, хувцсаар гоёсон аваргын хүүхдүүд олны хайрыг эрхгүй татав.

Их аварга Хакүхо түүний гэргий Саёоко Вада нар  2007, 2008, 2011 онд мэндэлсэн гурван хүүхдийн аав, ээж болсон бөгөөд хоёр охин, нэг хүүтэй билээ.

Хакүхо аваргыг ёкозуна болохын өмнөхөн төрсөн том охиныг нь Д.Юнрэнцоо буюу Амиюу гэдэг бол хүүг нь Д.Мөнхжаргал буюу Махато гэдэг. Махато гэж нэр нь "Үнэнээр жигүүрлэгч" гэх утга илэрхийлдэг байна. Харин аваргын бага охиныг Д.Мааяа буюу Миюша гэдэг ажээ.

Б.МАРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж